Дэлхийд Сovid-19-ийн эсрэг вакцинжуулалтаар тэргүүлж буй Израил улс насанд хүрсэн хүн амынхаа 52 хувьд нь вакцины эхний тунг хийгээд байна. Нийт 9 сая гаруй хүн амтай тус улс 50-иас дээш насны хүн амынхаа 90 орчим хувийг бүрэн дархлаажуулжээ.
Энэ долоо хоногоос эхлэн тус улсад баар ресторанууд, спорт, урлагийн арга хэмжээнүүд, зочид буудлууд, бүх шатны сургуулиуд нээгдэж байгаа юм. Гэхдээ зарим газарт нь зөвхөн вакцин хийлгэсэн хүмүүст үйлчлэхээр болж байна