Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу гуравдугаар сарын 9-ний өдөр иргэдээс нийт 293 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа есөн секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.38 минут байв. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 21 иргэн хандсанаас найман иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 13 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.
Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 73 буюу 24.9 хувийг шинжилгээний цэгийн хаяг, байршил, цагийн хуваарь, шинжилгээний цаг хэрхэн захиалах, шинжилгээний цэгийг нэмэгдүүлэх талаар, 49 буюу 16.7 хувийг төрийн үйлчилгээтэй холбоотой иргэдийн дуудлага эзэлж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС