Цагдаагийн гарт амиа алдсан африк америк гаралтай Жорж Флойдын дурсгалд дуучин H.E.R "I Can't Breathe" /Би амьсгалж чадахгүй байна/ дуу гаргасан. Түүний энэ бүтээл дуу хөгжмийн Грэмми наадмын "Оны шилдэг дуу"-гаар шалгарчээ.
Дуучин H.E.R "Өнгөт арьстнуудын дотроо тээдэг тэр сэтгэлийн шаналлын талаар би яримаар байна" хэмээн Флойдын дурсгалд болон АНУ-д болсон Black Lives Matter жагсаалд зориулсан дууныхаа талаар ярьсан байна.
46 настай залуу хамгийн сүүлд "Би амьсгалж чадахгүй" хэмээн хэлсэн нь Америк дахь арьс өнгөний үзлийг эсэргүүцсэн жагсаалын уриа болсон юм.