Монгол Улсын “коронавирусийн дархлаажуулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд 100 мянга гаруй хүнээ хамрууллаа. Тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн нэг сая хүнээ дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Өнөөдөр 44 цэгт 97 баг тогтмол ажиллаж байна.
"Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ-ын нийт ажилтан ажилчид коронавирусийн эсрэг вакцинжуулалтанд 2021 оны 03 сарын 12-ны өдрөөс 2021-03-14 ны өдрүүдэд хамрагдаж эхний тунгаа хийлгэлээ.
АстраЗенека вакцин мөн БНХАУ-ын Синофарм вакцин үйлчлүүлэгчийн сонголтоор хийж мөн давтан тун 28 хоногийн дараагаас буюу дөрөвдүгээр сарын 7-ноос хийж эхлэнэ.
Эрүүл мэндийн шалтгаан/өөрийн хүсэлтээр/ болон ээлжийн амралт бусад байдлаар вакцинд хамрагдаагүй ажилчдыг цаашид харьяа дүүргийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран вакцинд хамруулах юм.