ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар сансрын нисгэгч Ж.Гүррагчааг төрийн дээд одонгоор шагнажээ.
Гэгээн Александр Невскийн одонг анх 1725 онд I Екатерина Хатан хаан зарлигаар гаргаж цэргийн албан хаагчид болон энгийн иргэдийг шагнадаг байсан.
Тус зарлигт "ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, "Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнасугай" гэсэн байна.
Зөвлөлт-Монголын хамтарсан сансрын нислэг. 1981 оны 3-р сарын 22-нд хөөрч 1981 оны 3-р сарын 30-ны 11:40 минутанд газарджээ. Владимир Александрович Жанибеков хөлгийн ахмадаар,Жүгдэрдэмидийн Гүррагчаа туслах сансрын нисгэгчээр нисчээ
Ж.Гүррагчаа нь сансарт ниссэнийхээ дараа ЗХУ-ын баатар, БНМАУ-ын баатар цолоор шагнагджээ. Тэрбээр 2000 – 2004 онд Монгол улсын Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байгаад 2004 – 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан юм.