Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Баян багийн Дөрвөлж хорооллоос иргэн 31 настай, эмэгтэй ”Б”нь энэ сарын 14-нд 20:00 цагийн орчимд гэрээсээ явганаар гараад сураггүй болсон байна. Тус эмэгтэй нь сэтгэцийн эмгэгтэй байсан бөгөөд ар гэрийнхэн нь онцгой байдлын алба хаагчидтай хамтран эрэн хайх ажиллагааг эхлүүлснээр өчигдөр 11:45 цагийн үед Тэгш багийн Дунд сайрын худаг гэх газраас олсон байна.