Жендэрийн үндэсний хороо Үндэсний статистикийн хороотой хамтран “Монгол улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” судалгаа нь улмаар өвчлөлийг эрт илрүүлэх,
- эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх,
- зам тээврийн ослоос шалтгаалсан нас баралтыг бууруулах,
- эрүүл аж төрөх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж дадал,
- хандлагыг өөрчлөх замаар эрэгтэйчүүдийн наслалтыг нэмэгдүүлэх зэрэг юм.
Уг арга хэмжээний төлөвлөгөө нь 4 зорилт, 25 үйл ажиллагаатай бөгөөд 2020-2022 он хүртэл хэрэгжүүлэх төдийгүй судалгааны үр дүнд суурилсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г хэрэгжүүлж эхлээд байна.
Жендэрийн үндэсний хорооноос Монгол цэргийн өдрийг тохиолдуулан анх удаа “Би жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна” аяны хүрээнд” “Эрүүл-Идэвхтэй хөдөлгөөн” уриан дор "ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР" ОНӨААТҮГ-ын залуус суниалтыг өдөр бүр цайны цагийн дараа тогтмол хийж байхаар тогтлоо.
Эрүүл байхын гол хүчин зүйлсийн нэг бол биеийн идэвхитэй хөдөлгөөн юм. Тогтмол идэвхитэй хөдөлгөөнтэй байснаар архаг өвчин, зүрхний титэм судасны дутагдал, чихрийн шижингийн
2-р төрөл, цус харвалт, хавдар, ясны сийрэгжилт болон сэтгэл санааны хямрал, сэтгэл гутралын эрсдэлүүдээс хамгаалж эдгээрийн тохиолдлуудыг бууруулах ач холбогдолтой юм.
“Эрүүл-Идэвхтэй хөдөлгөөн” таны эрүүл байх бас нэгэн алхам учир та бүхэндээ амжилт хүсье, өдөр бүр тоогоо ахиулан бусаддаа урам өгөөрэй!