Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлсэнээр Франкфурт-Улаанбааатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 12:08 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр Швед, Герман, Швейцарь, Польш, Англи, Бельги, Финланд, Чех, Австри, Франц, Итали, Танзани зэрэг улсаас нийт 153 иргэн эх орондоо ирсэн юм.
Эдгээр иргэдийн 42 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 6 нь өндөр настан, 5 нь жирэмсэн, 8 нь эрүүл мэндийн шалтгаантай,92 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэн байна.
Иргэдийг Топаз, Зүчи зочид буудал болон Наранбулаг амралтын газарт тусгаарлах шийдвэр гарсан байна.