SISTAR хамтлагийн хуучин гишүүн Soyou-гийн гоолиг галбиртай маргах хүн үгүй биз ээ. Тэгвэл үзэсгэлэнт бүсгүй маань жингээ хэрхэн барьдаг бол?
- Хоол хүнс хамгийн чухал бөгөөд ямар ч идэвхитэй, их дасгал хийгээд хоолны дэглэм барихгүй бол хэзээ ч амжилт олохгүй.
- Турахын тулд өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй. Хоолны дэглэм бол хэт бага идэх үйл явц биш. Харин жигд тогтмол байх нь чухал. Илчлэгээ хэт багасгах нь үр дүнгүй хийгээд эрүүл мэндэд муу бөгөөд идэх дур хүслийг илүү нэмэгдүүлдэг сөрөг нөлөөтэй.
- Өдөрт яг хуваарийн дагуу тогтмол цагт 3 удаа хооллох хэрэгтэй.
- Өдрийн хоолоо өөрөө бэлд. Яагаад гэвэл захиалгын хоол угаасаа биед шим тэжээл муутай бэлэн бүтээгдэхүүнээр хийдэг шүү дээ. Хоол захиалж идсэнээс өөрийн биед хэрэгтэй эрдэс бодислог хоол хүнсийг өөрийн гараар бэлтгэж байгаарай.
- Идэж байгаа зүйлийнхээ зургийг авч бай. Тэрээр “Time stamp” аппыг ашиглан өөрийн идсэн зүйлийнхээ тэмдэглэлийг хөтлөж, өөрийн идсэн болон идэх зүйлсээ хянадаг.
- Дуртай тууштай хийх дасгалаа олох. Дасгал бол мэдээж маш олон төрөл байдаг. Харин тэр дундаас тухайн хүн шантрахгүйн тулд өөрийн бие мах бодь, оюун санаанд тохирох дасгалаа олох нь чухал юм. Иог, фитнесс, спиннинг, холимог тулаан гэх мэт
Эх сурвалж: https://youtu.be/me3Zzi09apk