Засгийн газрын гишүүдийн байр суурийг хүргэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эцсийн мөчөө хүртэл эдийн засаг нээлттэй байхын төлөө зогсоно. Гэхдээ би эмч хүн биш учраас шинжлэх ухааны дээгүүр алхах эрх байхгүй. Нөхцөл байдал сайжрахгүй бол 4 сарын 5-наас 14 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоож магадгүй гэдгийг иргэддээ эрт хэлэх нь зүйтэй" гэв.
Коронавирусийн халдварын тохиолдол өдөрт 200 давж байгаа ч Ерөнхий сайд одоогийн “улбар шар” зэрэглэлийн түвшинд байж болох бүх арга хэмжээг авч, эдийн засгийг нээлттэй байлгахыг хичээж буйгаа илэрхийллээ.