“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт шинжлэх ухаан, танин мэдэхүйн цахим сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Цахим сургалт нь иргэд, олон нийтэд Монгол орны газар хөдлөлтийн талаарх ерөнхий ойлголт, газар хөдлөлтийн аюул, бэлэн байдлыг хангах, газар хөдлөлтийн гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг сайжруулах мэдлэг, мэдээлэл олгох юм.
Сургалтад аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын газар, хэлтэс, Онцгой байдлын газар, хэлтэс, сургуулийн аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтнууд, ажилтан, алба хаагчид болон иргэд оролцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.