Энэ хаврын онцлох трендээр саравчтай малгай байх болно.
Салхи шуургатай хаврын өдрүүдэд саравчтай малгай нь хамгийн тохиромжтой аксесуарын нэг бөгөөд хамгийн гол нь ямар ч загваруудтай хослуулж өмсөх боломжтой.
Мөн өнгөрсөн загварын долоо хоногуудад уригдсан зочид цулгуй өнгөтэй, монограм хээтэй, алдарт New York Yankees-ийн логотой гээд төрөл бүрийн загварын саравчтай малгайг өмссөн байсан юм.