Cайн байна уу. Зөвхөн сайныг нь гэсэн уриатай манай сайтын зүгээс таньд энэ өдрийн мэнд хүргэе.Нийгмийн сайн сайхан үйлийг түгээж байгаа хүмүүсийг алдаршуулах зорилготой манай ярилцлагын буланд оролцох урилгыг минь хүлээн авсанд тань баярлалаа.
Бидэнд өөрийгөө болон үйлдвэрийн талаар таницуулаач
-Сайн байна уу Д.Хаянхярваа гэдэг “Хужирт цагаан” ХХК-ны захирал.Манай компани нь 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа ба сүүн чихэр үйлдвэрлэлийн ууган компани юм. Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрт нутгийн бүсгүйчүүдээрээ ажлын хамт олноо бүрдүүлээд үйлдвэр маань ажиллаж байна. Яагаад заавал цагаан идээний үйлдвэр эрхлэхээр болсон бэ гэхээр монголчууд маань ялангуяа хотын иргэд цагаан идээ тэр болгон хэрэглэхээ больсон байна. Монголчууд таван ханатай гэрт амьдарч таван тансаг идээ үйлдвэрлэдэг.Тийм учраас үндэсний эрүүл бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд илүү ойр болгож цаашлаад импортонд гаргах зорилготой ажиллаж байна
Сүүн чихэр хийе гэсэн санаа хэрхэн төрсөн бэ?
- Монгол Улс далан сая малтай. Малын цэвэр сүүгээр сүүн чихэр хийгээд хэрэглэгчид нь эрүүл, малчид нь орлоготой байх боломжтой юм байна гэж хараад ажлаа эхлүүлсэн. Хэрэглэгчид биед сайн бүтээгдэхүүн сонгож авч чадахгүйгээс болоод импортын барааны өнгө үзэмжинд хууртан эрүүл мэндээ алдсаар байна.Орц найрлага нь мэдэгдэхгүй химийн орц найрлагатай хүнсийг хэрэглэснээр шалтгаан тодорхойгүй өвчлөл их болжээ.Нэн ялангуяа иргэд хамгийн түрүүнд хүнсний тал дээр мэдлэгээ нэмж, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлмээр байна.
Сүүн чихэрний онцлог, давуу тал юу вэ ?
- Сүү, цагаан идээ бол байгалийн цэвэр бүтээгдэхүүнд ордог .Сүүг дотор нь дөрөв хуваадаг Уурагт идээ ислэг идээ, тослог идээ сүүний дайвар бүтээгдэхүүн гэж дөрөв хуваадаг . Бэлчээрийн үнээний сүү, тэжээвэр үнээний сүү Химийн аргаар гаргаж авсан сүү, дээрээс нь ургамлын сүү гэж хуваадаг. Манай сүүн чихэрийн хувьд бэлчээрийн үнээний сүү, тэр тусмаа сарлагийн сүүгээр хийдэг. Мөн 10 хувьд нь л элсэн чихэр ордог байгаа.
Сарлагийн сүүгээр бүтээгдэхүүн хийхийн давуу тал юу вэ?
-Бэлчээрийн сарлагийн сүү гэхээр Монгол орны бэлчээрт хоёр мянга найман зуун төрөл зүйлийн ургамал ургадаг. Үүнээс хонь гурван зуугаас дөрвөн зуун зүйл ургамал иддэг Үхэр жараас, далан зүйлийн ургамал, адуу болон тэмээ жараас далан зүйлийн ургамал иддэг.Энэ дундаас сарлаг бол Өндөр уулын бүсэд байдаг онцлогтой Тийм учраас сарлагийн сүүнд бусад малын сүүнээс илүүтэйгээр Омега 3 маш ихээр агуулагдсан байдаг Сарлагийн сүү таваас зургаан хувь тослогтой байдаг.Энэ нь хамгийн чухал тос юм. Бусад бүх сүүн тэжээлт амьтдаас хамгийн их хэмжээтэйгээр Омега 3 агуулагдаж байдаг.Тийм учраас эмийг орлох хүнсэнд орж байгаа юм.
Сүүнд маш их төрлийн уураг байдаг шүү дээ. Уураг хэрэглэснээр хүний биед ямар ашиг тустай байдаг вэ?
-Уургийг бүрдүүлдэг хорин төрлийн амин хүчил байдаг,Үүнээс арван хоёр төрлийн амин хүчил нь хүний биед байдаг Зөвхөн найман төрлийн амин хүчил нь нийлэгжиж бий болдоггүй Тэр үлдсэн чухал хүчлүүд энэ сүүн дотор байдаг .Тийм учраас иргэд малчны хотноос очоод цэвэр сүү тэр болгон авч чадахгүй. Учир чихрээр орлуулж иргэдэд энэ уураг амин хүчлийг хүргэж байгаа юм.
Сүүлийн үед цагаан идээ худалдаж авахад маш их асуудалтай болсон шүү дээ. Дээр үеийнх шиг цэвэр эко биш байдаг учраас иргэдэд асуудал үүсдэг. Энэ талаар яриач?
-Хэрэглэгчид сүүлийн жилүүдэд цагаан идээ авахдаа маш их төөрөлдчихсөн байдаг. Цагаан идээгээ монгол хүн хэрэглэхээс айдаг. Хэрэглэгчид өөрсдөө боловсролгүй байна. Дээрээс нь үйлдвэрлэгч нар анх органик гэж гаргадаг байсан боловч сүүлдээ иргэдийг хуурдаг болсон. Тэгвэл манай бүтээгдхүүнийг айх аюулгүй хэрэглэж болно гэсэн үг юм. Бид “Үл орлогдох Монгол амин дэм”гэсэн уриатай ажилладаг.
Ямар ч химийн найрлагагүй хугацаа уртасгагчгүй бүтээгдэхүүн учраас хадгалах хугацаа хэдэн сар байдаг вэ?
-Хадгалах хугацаа дээд тал нь гурван сар байдаг. Манай бүтээгдэхүүнд ямар ч химийн найрлага ороогүй транс тос ороогүй. Дэлхийд 7 орон транс тосыг хассан манай орон ч мөн адил. Манай чихэр нь 13 хувийн тослогтой Энэ нь сүүний тослог юм. Тухайн тос хүнийг хамгийн сайн хэрэгцээ болох тосоор хангаж байдаг.
Иргэд импортын бүтээгдэхүүнийг маш ихээр хэрэглэдэг Гэсэн ч тус бүтээгдэхүүнээ эрүүл мэндэд хэр сайн бэ гэдгийг тэр бүр мэддэггүй Энэ тал дээр та зөвлөгөө өгөөч ?
-Дэлгүүрийн лангуугаар дүүрэн чихэр, шоколад чипс байдаг үүнийг бүх хүн идэх дуртай. Эдгээр бүтээгдэхүүнийг юугаар хийж байгаа вэ гэвэл бүгдэд л транс тос орсон. Үүнийг ээж нь иддэг, аав нь иддэг, хүүхэд нь иддэг. Тэгхээр ийм байхад хүний эрүүл мэнд гэж яриад яах вэ? Үүний улмаас маш их өвчлөл гарч байна. Эмнэлгүүдэд онош нь тодорхойгүй өвчтөнгүүд их бий болж байна Хүүхдийн шүдний талаар бол бүр ярилтгүй болсон .Иргэд идэх зүйлээ сонгохдоо хүний биед ямар ашиг тустай вэ гэдгийг нь хардаг болоосой гэж хүсэж байна.
Эрүүл бүтээгдэхүүн сонгоход чухал зүйл юу вэ?
-Аливаа бүтээгдэхүүнийг сонгоход гэр бүлээс ээж хүн ер нь хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг Тиймээс хүүхэддээ химийн найрлагатай транс тостой чихэр авч өгч байснаас манай бүтээгдэхүүнийг нэг судалж үзээсэй гэж хүсэж байна. Ер нь миний хүсэл бизнесдээ гол нь биш эрүүл сайн бүтээгдэхүүнийг олон хүнд хүргэх юмсан гэсэнд л оршиж байгаа юм Өдөрт ядаж хоёр ширхэг чихэр идвэл уурагаа нөхнө, тосоо нөхнө, тодорхой хэмжээний нүүрс усаа хангана гэсэн үг юм шүү.
Худалдаалагдах цэгүүд болон үнийн талаар мэдээлэл өгнө үү?
-Нэрийн барааны дэлгүүр, Сандэй худалдааны төв, Баянзүрх захуудад байрлаж байгаа.Бөөний үнэ 3000 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Хүний биед сөрөг нөлөөгүй генийн өөрчлөлтгүй эрүүл мэндэд тустай сайн бүтээгдэхүүнийг хүмүүст хүргэж байгаа танай хамт олонд баярлалаа амжилт хүсье.
Үргэлж сайныг түгээж яваарай.
https://www.facebook.com/khujirt.tsagaan.llc