Засгийн газар хоорондын оюутан солилцох гэрээний дагуу Болгар, Вьетнам, Казахстан, Куба, Лаос, Румын Улсад 2021-2022 оны хичээлийн жилд суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
• Куба Улсад анагаах ухааны чиглэлээр 1 оюутан,
• Болгар Улсад Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл чиглэлээр бакалаврын түвшний сургалтад 3 оюутан, магистрын түвшний сургалтад 4, докторын түвшний сургалтад 1 оюутан,
• Вьетнам Улс олон улсын харилцаа, аялал жуулчлал, хүнсний инженерчлэл, анагаах ухаан, соёлын өвийн сэргээн засварлах, усны нөөцийн менежмент, сэргээгдэх эрчим хүч зэрэг чиглэлээр бакалавр, магистрантур, докторантурт нийт 15 оюутан,
• Казахстан Улсад Монгол Улсад нэн шаардлагатай 37 мэргэжлийн дагуу бакалаврын түвшний сургалтад 15 оюутан, магистрын түвшний сургалтад 5 оюутан, докторын түвшний сургалтад 5 оюутан,
• Лаос Улсад бакалаврын түвшний сургалтад 8 оюутан, магистрын түвшний сургалтад 1 оюутан,
• Румын Улсад Монгол Улсад нэн шаардлагатай мэргэжлийн чиглэлээр бакалаврын түвшний сургалтад 2 оюутан, магистр, докторын түвшний сургалтад 2 оюутан тус тус суралцуулна.
Казахстан Улсад суралцахыг хүсэж буй иргэд англи хэл эсвэл орос хэлний B2 түвшний мэдлэгтэй байх шаардлагатай. Бусад таван улсад суралцахад гадаад хэлний мэдлэг шалгахгүй. Учир нь оюутан суралцахыг хүсэж буй тухайн улсынхаа их, дээд сургуульд нэг жил хэлний бэлтгэлд хамтрагдан үндсэн ангидаа дэвшин суралцах боломжтой.
Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн 12:00 цаг хүртэл цахимаар явагдана. Цар тахлын нөхцөл байдлаас хамааран тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг онлайнаар явуулах болно.
Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж үзнэ үү.
Болгар улс https://www.meds.gov.mn/?p=8483
Вьетнам улс https://www.meds.gov.mn/?p=8485
Казахстан улс https://www.meds.gov.mn/?p=8487
Куба улс https://www.meds.gov.mn/?p=8491
Лаос улс https://www.meds.gov.mn/?p=8493
Румын улс https://www.meds.gov.mn/?p=8495