Хайрын нуур нь Ал Кудра нуурын ойролцоо хүний гараар бүтсэн, хоорондоо уялдаатай зүрх хэлбэртэй хоёр нуур бөгөөд хайр дурлалтай холбоотой бүх зүйлээр дүүрэн байдаг. Энэ нь зочлох хосуудад зориулсан хамгийн сэтгэл хөдөлгөм дурсгалт газруудын нэг ажээ.
Зүрхэн хэлбэртэй, хооронд нь холбосон хоёр нуураас бүрдэх "Хайрын нуур" нь Аль-Кудра баянбүрдээс холгүйхэн оршдог гэнэ. Хиймэл нуур 550 мянган квадрат метр асар том зай талбай эзлэх энэ хосгүй бүтээн байгуулалт сансраас ч харагддаг аж.
2018 оны 11 дүгээр сард нээгдсэн Дубайн Хайрын нуурын агаараас авсан зургийг Дубайн угсаа залгамжилсан ханхүү Хамдан бин Мухаммед бин Рашид Мактум Инстаграмдаа нийтэлсний дараа жуулчдыг татах болсон байна. Энэ үзэсгэлэнтэй “хайр” гэсэн үгийг тод томруун бичсэн мод хүртэл суулгасан байдаг.
Харамсалтай нь цар тахлын улмаас энэ нуурыг зорих гадаадын жуулчдын хөл татарсан, вакцинжуулалт хурдацтай явж, улс орнууд хилээ нээхээр энэ нуурыг чиглэх аялал жуулчлал сэргэнэ гэж Дубайн эрх баригчид үзэж байгаа аж.