Катар - 2022" ДАШТ болон 2023 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний урьдчилсан шатны 6 дахь тоглолтоо Монголын Үндэсний шигшээ баг Тажикстан улсын эсрэг хийлээ.
Хариу тоглолтод мөн адил ялагдал хүлээхэд Тажикстаны шигшээ багаас #21 Джалилов тоглолтын тооны харьцааг нээж, 2-р хагаст, Джалилов Алишер болон Самев Шахром нар гоол оруулснаар Монгол улсын шигшээ баг хэсгийн 5 дахь ялагдлаа амслаа.
Хоёр баг хэсгийн эхний тоглолтоо 2019 онд Монголд хийхэд 1:0-ийн харьцаатай манай шигшээ баг Тажикстанд ялагдал хүлээж байсан юм.
Манай шигшээ баг 5 хоногийн дараа Япон улсын шигшээ багтай тоглоно. Өнөөдрийн хожигдол дараа дараачийн олон хожлын эхлэл байх болтугай. Баг тамирчдад амжилт хүсье