Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, гуравдугаар сарын 8-ны олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нярай болон олон хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн 21 ээжид, мөн гуравдугаар сарын 22-ны Наурызын баярыг тохиолдуулан зурагт, зуух, гар утас хулгайлсан зэрэг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн 10 казак иргэдэд уучлал үзүүлжээ.