МХЕГ-ын дэд даргын баталсан 01/48 дугаартай удирдамжийн дагуу “Корей трейдинг” ХХК-ийн “Догбуги”-ний үйлдвэрт хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалт орон сууцанд хүнсний үйлдвэрлэл явуулсан, үйлдвэрийн байр хэт бохир зэрэг зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.14 дугаар зүйлийн 2 дэх хэсгийг үндэслэн зөрчлийн хэрэг нээн шалгаж, Баянгол Дүүргийн Прокурорын газрын 01 дугаартай тогтоолоор үйл ажиллагаа, ашиглалтыг түр хугацаагаар зогсоолоо. Хяналт шалгалт үргэлжилж байна.