Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдийн нэг Тбилисийн их Гүрж улсын нийслэлд болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр -90 кг-ын жинд зодоглосон Г.Алтанбагана хүрэл медаль хүртэж, Монголын дөрөв дэх медалийг авчирсан юм.
Тэмцээний өмнөх өдрүүдэд ОУХМ Г.Хэрлэн хүрэл, МУГТ М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар алтан медаль хүртсэн амжилт үзүүлсэн билээ. Нийт 80 улсын 441 тамирчин оролцсон тус тэмцээнд Монголын шигшээ багийн 13 жүдоч оролцсон юм.