Сүүлийн 24 цагт 14218 хүнээс шинжилгээ авахад 481 хүнээс халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 8070 боллоо. Шинэ тохиолдлуудын 404 нь нислэл бүртгэгдсэн бол орон нутгат 77 тохиолдол бүртгэгджээ. Нийт эмчлэгдэж байгаа 1776 хүнээс
- 1486 хүний бие хөнгөн
- 250 хүний бие хүндэвтэр
- 31 хүний бие хүнд
- 11 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Мөн 124 хүн эдгэрснээр нийт эдгэрсэн хүний тоо 4835 болсон. Сүүлийн үед нэн хүнд болон хүнд биеийн байдалтай хүний тоо нэмэгдэх хандлагатай байна.