Засгийн газрын хуралдаанаар дөрөвдүгээр сарын 3-наас 18-ны хооронд одоогийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг ахиулахгүй буюу хатуу хөл хорио тавихгүй байх шийдвэр гаргасан болохыг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.
Гэсэн хэдий ч Зарим салбар, ААН-н үйл ажиллагааг хязгаарлахаар болсон бөгөөд Засгийн газрын хуралдаан дуусмагц ямар салбаруудын үйл ажиллагааг хязгаарлах талаар Улсын онцгой комиссоос мэдээлэл хийх юм байна.
Эрсдэлтэй тэдгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, тодорхой цагийн зохицуулалт хийх байдлаар ажиллая гэсэн саналыг Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг гаргажээ. Үүнд, тавдугаар сарын 1-ний дотор нийслэлийн иргэдийг вакцинжуулж дуусгах, амралтын өдрүүдэд хатуу хөл хорио тогтоох, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх зэрэг төлөвлөлтүүд багтжээ. Мөн тандалт судалгааны өргөтгөсөн баг ажиллаж, хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх ажилд онцгой анхаарал хандуулах тухай ч орсон байна.