ОХУлс дэлхийд хамгийн анх буюу өнгөрсөн оны 8 сарын 11 нд COVID-19 ын эсрэг вакцин гарган авснаа зарласнаас хойш өдгөө 8 сарын дараа тус улсын ерөнхийлөгч Владимир Путин вакцинд хамрагдахаа зарласан. Өмнө нь Спутник-V вакцины туршилтын явцад тариулж байсан тэрээр 65-аас дээш насныханд вакцин нь аюулгүй гэдгийг батлахын тулд мөн намрын парламентын сонгуулын үеэр ажилдаа буцаж орох, аялалд явах зэрэгт шаардлагатай байгаа дархлааг тогтоохын тулд хамрагдсан гэж тайлбарлалаа.
ОХУ-ын бүтээсэн 3 вакцин найдвартай, үр дүнтэй гэж хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлсэн ч Путин ямар вакцинд хамрагдаж байгаагаа хэлээгүй юм. ОХУ-д одоогоор 6.3 сая хүн эхний тундаа хамрагдсан хэдий ч энэ нь хийт хүн амын ердөө 5 хувь юм. Түүнчлэн Путин насанд хүрсэн иргэдийнхээ 60 хувийг 7 сар гэхэд дархлаажуулалтад хамруулахаар зорьж байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин