Улсын Онцгой комиссын шийдвэрээр гадаад орнуудаас иргэдээ татан авах үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулж байгаа билээ. Энэ сард 12 удаагийн тусгай үүргийн нислэгийг төлөвлөсөн байсан. Тэгвэл Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19.00 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 160 иргэн эх орондоо ирэх аж.
Өнөөдрийн нислэгээр ирж буй иргэдийн 117 нь хүндэтгэн үзэх шалтгаантай, 31 нь бага насны хүүхэдтэй гэр бүл бол тав нь эрүүл мэндийн шалтгаантай, дөрвөн өндөр настан, гурван жирэмсэн иргэн багтсан байгаа юм. Иргэдийг "Зүчи", "Сүнжин гранд", "Мөнххустай" зэрэг зочид буудалд тусгаарлах юм.
Ирэх сард 17 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2100 орчим иргэдээ татан авахаар төлөвлөөд байна.