Парис хотын Луврын музейд хадгалагддаг түүхэн дурсгалт бүтээлүүдтэй үнэгүй танилцах боломж нээгдэж судлаачид болон урлаг сонирхогчдыг баярлуулсан үйл явдал тохиогоод байна. Архив руу нэвтрэхдээ компьютер, таблет болон гар утсаа ашиглаж болохын сацуу вебсайт дээр байрлах газрын зургийн тусламжтай музейн өрөөнүүдээр аялал хийж боломжтой юм. "Түүхэндээ анх удаа Луврын музейд он удаан жил хадгалагдаж байгаа болон түр хугацаагаар тавигдсан бүхий л бүтээлүүдтэй гэрээсээ, үнэгүй танилцах боломж бүгдэд нээлттэй боллоо" хэмээн музейн ерөнхийлөгч Жан-Люк Мартинес дурдлаа