Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы гэр бүлийн хүн эцэг эхтэйгээ уулзахаар ХӨСҮТ-д уулзахаар орсон явдалд тайлбар өглөө.
Шадар сайд С.Амарсайхан:
"Манай хадам ээж аав болох 80 гаруй насны хоёр хөгшин халдвар авсан. Хаанаас авсан нь мэдэгдэхгүй байна. Манай гэр бүлийн хүн тэнд очиж өөрөө уулзсан учраас дам хавьтагч болсон. Тиймээс хоёр долоо хоног тусгаарлагдсан. Одоо ч тусгаарлагдаад байж байна. Манай эхнэр аавындаа очсоноос хойш би эхнэртэйгээ 10-аад хоног уулзаагүй явна" гэлээ.
Тэрбээр "Улаан бүс рүү орсон хүн 14 хоног тусгаарлагдах ёстой. Зарим хэвлэлийнхэн орж сурвалжилга хийж болно. Ороод гарсан бол 14 хоног тусгаарлагдана" гэв.