Манай эриний өмнөх 300 онд Маяачууд цацагт хяруулыг өөрсдийн бурхадтай холбоотой хэмээн шүтэж шашны зан үйлд оролцуулдаг байжээ. Энэхүү шувуу нь алдар нэр, хүч чадлын бэлгэ тэмдэг байсан тул тухайн үеийн археологийн олдворууд дээр , дурс бичлэгүүд ихээр тэмдэглэгдсэн байна.
Тус шувууны дээд өвөг нь үлэг гүрвэл ажээ. Шувууны эгэмний яс далавчных нь булчинтай холбогддог. Жижиг биет махчин болон Velociraptor төрлийн үлэг гүрвэл ч мөн ийм ястай байжээ. Эдгээр эртний амьтад нисдэггүй байсан ч саяхны судалгаа орчин цагийн цацагт хяруулын цээж, далавчны бүтэц зарим үлэг гүрвэлийнхтэй төстэйг тогтоосон байна. Иймд тахиа, цацагт хяруул хоёрыг бусад бүх шувуунаас илүү үлэг гүрвэлтэй генийн хувьд ойролцоо гэж үздэг байна.