Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ
“Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дахин хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна.
Сүүлийн 24 цагт 11876 хүнээс шинжилгээ авахад 486 хүнээс халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 9327 болсон. Шинэ халдварын 391 нь нийслэлд бүртгэгдсэн бол 93 нь орон нутагт бүртгэгдэв.
Мөн 58, 66 настай хоёр эмэгтэй нас барлаа. Монгол Улсад коронавирусийн халдвартай үедээ нас барсан тохиолдол өнөөдрийн байдлаар нийт 14 болоод байна. Үүнээс 10-ыг нь коронавирусийн шалтгаант нас баралт гэж ЭМЯ үзэж байгаа бол 4 нь халдвар авсан ч архаг хууч өвчний улмаас нас барсан тохиолдол юм.
Одоогоор 1,990 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал,
- Маш хүнд-8
- Хүнд-37
- Хүндэвтэр-232
- Хөнгөн-1,713 хүн байна.