Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбаттай зодолдож биед нь хүнд гэмтэл учруулсан тухай өмнө мэдээлсэн. Э.Энхбат ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Тэрээр тархиндаа хүнд гэмтэл авсан. Одоогоор хагалгаанд ороогүй байна. Өчигдөр Э. Энхбатын даралт бууж, ерөнхий байдал нь тогтворжиж эхэлсэн.
Тархинд нь хаван үүссэн учраас хөдөлгөөнгүй байлгах хэрэгтэй. Тиймээс унтуулга, шимэгдүүлэх эмчилгээ хийж байна. Түүний биеийн байдлыг хэсэг хугацаанд харзнаж ХБНГУ-д эмчилгээ хийлгэх тухай яригдаж байна.