Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Нэхмэлийн шар байрны оршин суугчдын төлөөлөлтэй уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.
Энэ үеэр “Тус газар дээр орон сууц барихгүй. Доороо гарааштай, дээрээ ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай барих тал дээр анхаарна. Иргэд мөн саналаа өгөх хэрэгтэй” хэмээжээ.