Хөвсгөл аймагт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 5-ны 07 цаг 40 минутад гурван ихэр хүүхэд мэндэллээ.
Мөрөн сумын иргэн М.Нямгэрэл нь хоёр дахь төрөлтөөрөө ийн 3 ихэр хүү төрүүлжээ.
Ихрүүдийг Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн Ерөнхий мэргэжилтэн П.Отгонбаяр. Их эмч Э.Инжир, Эх баригч М.Энхболд болон төрөх тасгийн хамт олон хагалгаа хийж амжилттай төрүүлсэн байна. Ихрүүд 2,600, 2,400, 2,800 кг жинтэй төрсөн бөгөөд биеийн байдал сайн байна. “Ихрүүдийг хяналтад авч зөвлөгөө мэдээлэл тогтмол өгч байсан "Далайн элбэрэлт" өрхийн эмнэлгийн хамт олон, эсэн мэнд төрүүлсэн Төрөх тасгийн хамт олондоо маш их баярлалаа” гэдгийг ихрүүдийн аав Б.Цэрэнтогтох илэрхийлсэн байна.