Сүүлийн арван жилд гарч ирсэн хамгийн алдартай дуучдын нэг бол . R&B дуучин Weeknd юм. Түүний шинэ дуунууд гарсан даруйдаа л бүхий л том том чартуудыг тэргүүлдэг билээ. Тэрээр сайн үйлсийн аянд идэвхтэй оролцдог нэгэн юм.
Тэрээр Этиоп хилийн бүс нутаг болох Tigray – д болж буй мөргөлдөөнд нэг сая доллар хандивлахаа амлажээ.
Abel Tesfaye буюу Weeknd нь канад улсад төрсөн ч Этиоп цагаачын хүү юм.
Тэрээр инстаграм хуудсандаа “Миний ард түмэн Этиопын гэм зэмгүй ард иргэд бага насны хүүхдүүдээс авхуулаад өндөр настай иргэдийн амь насыг утга учиргүй хороож байгааг хараад миний зүрх сэтгэл үнэхээр их өвдөж байна гэжээ .Түүний хандивлаж буй нэг сая доллар нь Нэгдсэн үндсэн байгууллагын хоол хөтөлбөрт хандив болж буйг цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Энэхүү мөргөлдөөний улмаас хоёр сая гаруй хүн орон гэргүй болоод байгаа билээ.