65 настай Ази эмэгтэй зодуулж байхыг харсан ч туслалгүй хаалгаа хаасан оффисын жижүүр хоёр ажилтныг халсан гэж барилгын эзэн мэдээлжээ.
Жижүүрүүд Ази эмэгтэйг зодуулж байхад юу ч хийгээгүй атлаа гэмт хэрэгтнийг явсны дараа цагдаа дуудаж өгсөн байна.
Хохирогч эмэгтэйн аарцагны яс хугарч, биеийнх нь хэд хэдэн газар няцарсан бөгөөд одоо Манхэттэний эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.
Нью Йорк хотын Манхэттэн дүүргийн 43-р гудамжинд байрлах барилгыг эзэмшигч "The Brodsky" байгууллагаас "гуравдугаар сарын 29-нд болсон халдлагын үеэр ажиллаж байсан хоёр жижүүрт хариуцлага хүлээлгэсэн" гэсэн юм.
Халдлага үйлдсэн 38 настай, Брэндон Эллиот гэх эрийг баривчилсан ба танхайн хэрэг үйлдсэн, ялгаварлан гадуурхсан гэх хоёр зүйл ангиар мөрдөн байцаалт явуулж байна.