Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 6-нд иргэдээс нийт 396 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.41 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 53 иргэн хандсанаас 18 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 35 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.
Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 128 буюу 32.3 хувийг машин ачилт, 93 буюу 24.2 хувийг өргөдөл, гомдол бүртгүүлэх, явц, хариу лавлаж асуусан дуудлага эзэлж байна.
Энэ долоо хоногоос 18-аас дээш насныхныг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье.
-Дархлаажуулалтын цэгүүд амралтын өдрүүдэд ажиллах уу?
-Амралтын өдрүүдэд дархлаажуулалтын цэгүүд ажиллана.
-Ямар бичиг баримттай очих вэ?
-Та иргэний үнэмлэхээ авч очно.
-Дархлаажуулалт хийлгэх дарааллын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Вакцин хийлгэхээр ирэхдээ дулаан хувцаслана.
- Дархлаажуулалтын цэгт очоод бүртгэлээ хийлгэнэ.
- Эрүүл мэндийн асуумж бөглөж, даралтаа үзүүлнэ. /Даралт ихэссэн тохиолдолд заавал даралтын эмээ ууж буулгасан байна./
- Вакцинаа хийлгэнэ.
- Вакцин хийлгэсний дараа 15-30 минут сууж биеийн байдлыг ажиглана.
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ