Олон Улсад TikTok сүлжээ ашиглан бусдыг амиа хорлохыг уриалсан, тодорхой үйлдэл хийлгэхээр даалгавар өгч, шаардах зэрэг зүй бус контентууд хуурамч хаягуудаар цацагдаж байна.
"Хэрэв та хүүхдийнхээ TikTok аппликейшн ашиглаж байгаа хугацаанд санаа зовж байгаа бол Digital Wellbeing тохиргоог идэвхжүүлснээр хүүхдийнхээ дэлгэц ашиглаж байгаа цагийг зохицуулж болно. Мөн тохиргооруу орж автоматаар мэдэгдэл илгээгдэхийг болиулснаар TikTok-с ирдэг спам маягийн мэдэгдлүүдийг хүлээн авахгүй болно.
Та болон таны хүүхэд TikTok аппликейшнээс ямарваа нэг зүй бус зүйл харвал тухайн бүртгэлтэй хаяг, дүрс бичлэг, сэтгэгдэл, чатыг “Report” товч даран мэдээлж байгаарай. Тус программын “Digital Wellbeing” цэс болон нэмэгдүүлсэн хориглолттой төлөв “Enhanced restricted mode”–г идэвхжүүлснээр зүй бус дүрс бичлэгүүд гарч ирэх нь хязгаарлагддаг" хэмээх зөвлөгөөг өглөө.