Монгол Улсын засгийн газар ЭМЯ-наас гаргасан хатуу хөл хорио тавих саналыг дэмжлээ. Хөл хориог 4-р сарын 10 ны өдрөөс эхлэн тогтоохоор болжээ.
Халдвар энэ хэвээр үргэлжилбэл 14 хоноход өдөрт илрэх халдварын тоо мянга давах бодит аюул тулгарч байна. Үүнийг дагаад нас баралт ихсэх эрсдэлтэй байгаа гэж үзэж байгаа юм. Хэрэв хөл хорио хэрэгжиж эхэлбэл иргэдэд санхүүгийн асуудал ихээр үүсэх юм. Иргэд аж ахуй нэгжүүд санхүүгийн хувьд асар их хүндрэл учирна гэсэн үзэлтэй байгаа юм.