Тус улсад сүүлийн 24 цагийн дотор 4000 гаруй хүн нас барсан нь нэг өдрийн дотор хамгийн олон хүн нас барсан тохиолдол боллоо.
Эмнэлгүүд нь өвчтөнгөөр дүүрэн, зарим хотод хүмүүс эмчилгээ хийлгэж чадалгүй амь насаа алдаж байгаа юм байна. Бразилын маш олон газруудын эрүүл мэндийн систем доголдолд орж сүйрлийн ирмэгт тулаад байна.
Бразил улсад Ковидын улмаас нийт нас барагсдын тоо 337000 хүрээд байгаа бөгөөд нас барилтын тоогоороо Америкийн нэгдсэн улсын ард бичигдэж байгаа юм байна.
Гэсэн хэдий ч ерөнхийлөгч Jair Bolsonaro Ковидын дэгдэлтний эсрэг хөл хорио тогтоож ямар нэгэн арга хэмжээ авахын эсрэг байр суурьтай байсаар байна. Тэрээр эдийн засгийн хямрал нь Ковидын дэгдэлтнээс ч илүү муугаар тус улсад нөлөөлнө гэж үзжээ.