Хоёрдугаар сарын 23-наас иргэдийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн. Өнөөдрийн 08:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 414,382 иргэнийг дархлаажуулаад байгаа бол Улаанбаатар хотод 372,876 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна.
Дархлаажуулалтын хувьд 12 цэгт дүүргийн 28 хорооны иргэдийг, үлдсэн гурван цэгт Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн ажилтан, алба хаагчдад дархлаажуулалт хийж байгаа юм.
Харин бусад дүүргүүдээс илүү Баянзүрх дүүрэг дархлаажуулалтанд хамрагдсан байна. Тодруулбал, гуравдугаар сарын 9-нөөс дөрөвдүгээр сарын 6-ныг хүртэлх хугацаанд 120 мянга гаруй иргэнийг дархлаажуулаад байгаа юм. Тус дүүргийн дархлаажуулалтын 15 цэгт 23 багийн 313 эмч, эмнэлгийн ажилтан болон цэг бүрд хоёр тусгай чиг үүргийн алба хаагчид ажиллаж байна