Энэ дагуу ЭМЯ-наас Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихийг дэмжихгүй байгаа тохиолдолд дараах нийгмийн арга хэмжээг хэрэгжүүлэх зөвлөмжийг хүргүүлэхээр болжээ.
ҮҮНД:
- Нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр саарын 7-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай оройн 20.00 цагаас өглөөний 06.00 цагийн хугацаанд хязгаарлалттай хөл хориог хэрэгжүүлэх,
- Амралтын өдрүүдэд хөл хориог хэрэгжүүлэх,
- Олон нийтийн үйлчилдэг үйлчилгээний чиглэлийн найман төрлийн үйлчилгээг хүргэлт, түгээлтийн үйлчилгээнд шилжүүлэх,
- Нийслэлд үйл ажиллагаа нь доголдож болохгүй онцгой объект /стратегийн ач холбогдол бүхий томоохон үйлдвэрүүд, цахилгаан станц зэрэг/ газруудыг тодорхойлон, эдгээр байгууллагуудын ажилтнуудыг яаралтай дархлаажуулах, дархлаа тогтох хүртэлх хугацаанд 5-7 хоног тутам PCR шинжилгээ хийж, тандалт хийх,
- Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг объект /стратегийн ач холбогдол бүхий томоохон үйлдвэрүүд, цахилгаан станц зэрэг/ газруудыг тодорхойлон, газруудыг тодорхойлон, эдгээр байгууллагуудын ажилтнуудыг яаралтай дархлаажуулах, дархлаа тогтох хүртэлх хугацаанд 5-7 хоног тутам PCR шинжилгээ хийж, тандалт хийх,
- Эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлэгчийг 5-7 хоног тутам PCR шинжилгээнд хамруулах,
- Халдвар өргөн тархах өндөр эрсдэлтэй асрамжийн газар, саатуулах байр, хорих анги, цэргийн анги зэрэг хаалттай орчинд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах,
- 60 буюу түүнээс дээш насны хүмүүсийг гэрийн хөл хорионд оруулах, гэрээсээ ажиллах боломжоор хангах, нийгмийн халамж үзүүлэх /хүнсний тусламж гэх мэт/, мөн дархлаажуулалтад эрчимтэй хамруулах,
- Эдгээр арга хэмжээтэй хамт вакцины нөөцийг үргэлжлүүлэн хангах, дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэх,
- Эмнэлгийн байгууллагад дэгдэлт гарч, эмнэлэг шилжүүлэх, эмнэлгийн үйл ажиллагааг хаах, нээх үед баримтлах стратеги боловсруулан хэрэгжүүлэх,
- Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр хязгаарлалт, хөл хорио болон халдвараас урьдчилан сэргийлэх дэглэмийг хэрэгжүүлэх талаар хүн амд чиглэсэн мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх гэсэн эдгээр зөвлөмжийг хүргүүлэхээр бэлтгэсэн байна.