Haima болон Shruti нар нь мэргэжлийн моделиуд мөн алдартнууд ч биш Энэтхэг дэх ЛГБТ хөдөлгөөний лидерүүд учраас Vogue сэтгүүлийн нүүрэнд тавигдахаар сонгогдсон юм.
Haima нь чөлөөт уран бүтээлч бөгөөд дижитал болон сошиал зар суртачилгаа хийдэг байна. Модель хийх нь тэдний ажлынхаа хажуугаар л хийдэг зүйл боловч хосууд энэ нь маш том боломж гэжээ. Тэд анх Мумбайд коллеж-д суралцаж байхдаа танилцаж байжээ. Мумбай хот нь Энэтхэгийн бусад хотуудаас ЛГБТ хүмүүст хамгийн ээлтэй хот бөгөөд тэнд хүмүүсийн анхааралд өртөхгүй эрх чөлөөтэй, бэлгийн чиг хандлагаа нууж хаалгүй амьдарч чаддаг байна. Haima Энэтхэгийн Goa гэдэг газар өссөн бөгөөд 13 настай байхдаа өөрийгөө ижил хүйстэн хэмээн найзууддаа илчилснээс болж сургууль дээрээ гадуурхагддаг байжээ. Гэсэн ч Haima тун азтай нэгэн бөгөөд түүний гэр бүл нь үргэлж дэмжиж түүний талд баттай зогсдог байсан юм.