Монгол Улсын өсөх идэр, начин Э.Энхбатын биеийн байдал сайжирахгүй хэвээр байна
Монгол Улсын өсөх идэр, начин Э.Энхбатыг Хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Н.Түвшинбаяр зодож гэмтээсэн байж болзошгүй гэсэн явдал олныг цочроосон.
Н.Түвшинбаяр Э.Энхбат нар бага балчир наснаасаа эхлэн, өдий хүртэл үй зайгүй найзалсан найзууд юм. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэгчээр 2 найзын нөхөрлөл архинаас хамааран ан цав үүсвүү?
Архи ууж согтуурсан үедээ нэгнийгээ хүн танихын аргагүй болтол зодсон таагүй явдал өнгөрсөн долоо хоногт болсон. Тэгвэл хэрэг болсны дараа цагдаагийн байгууллага Н.Түвшинбаяр-с байцаалт авахад ХЭТЭРХИЙ СОГТСОНЫ УЛМААС ЮУ Ч САНАХГҮЙ БАЙНА гэж мэдүүлжээ.
Түүнийг 2021 оны 04 дүгээр сарын 05-наас 25-ны өдрийг хүртэл Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид 20 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.
УЛСЫН ӨСӨХ ИДЭР НАЧИН Э.ЭНХБАТЫН ЭХНЭР Б.НАНДИНЦЭЦЭГ:
"Миний хань одоо сэхээнд, биеийн байдал маш хүнд байна. Н.Түвшинбаяр миний ханийг хэрцгийгээр зодож гэмтээсэн. Хань минь тархиндаа маш хүнд гэмтэл авч, тоолж баршгүй олон оёдол тавиулсан" хэмээн хэвлэл мэдээлэлд яриа өгсөн. Тэгвэл өнөөдрийг хүртэл Начин Э.Энхбатын биеийн байдал хүнд унтуулгатай хэвээр байгаа юм. Эмч нарын зүгээс зөв цагт унтуулгыг нь сэрээхгүй бол гэмтэл нь сэдэрнэ гэж мэдэгдсэн байна. Нэг ёсондоо комын байдалтай байгаа гэдгийг эх сурвалж мэдээлэлсэн юм.