Иргэн бүрт 300 мянган төгрөг олгох ажлыг 7-10 хоногийн хугацаанд багтаан явуулахаар төлөвлөж байна гэж Сангийн сайд хэллээ. Дансгүй иргэдийг дансжуулах зэрэг асуудлууд дагаад гарч байгаа. НӨАТ-ын системд холбогдсон данс, Хүүхдийн мөнгөний данс зэрэг бэлэн байгаа сувгуудаар гүйлгээнүүд хийгдээд эхэлнэ гэсэн мэдээллийг өгсөн байна.