Хог хаягдлын тухай хуулинд Аж ахуйн нэгж, байгууллагууд болон үйл ажиллагаа эрхэлж буй газрууд өөрийн эзэмшлийн 50 метр хүртэлх зам талбай, мөн ногоон байгууламжийн тохижилт цэвэрлэгээг хийж,засвар үйлчилгээ, хамгаалалтыг сайжруулах үүрэгтэй байдаг. Гэвч дийлэнх аж ахуй нэгж энэ хуулийг дагаж мөрддөггүй улмаас хот тохижилтын газрын албан хаагчдад давхар ачааллыг нэмж байна.
Аж ахуйн нэгж, байгууллагууд хог хаягдлын хуульд зааснаар 50 метр хүртэлх зам талбайг цэвэрлэж бусдын хөдөлмөрийг хүндэтгэн ажиллахыг Нийслэлийн хот тохижилтын газраас уриалж байна.