ШӨХТГ-аас хөл хорио тогтоож буйтай холбоотойгоор хүнсний бараа бүтээгдэхүүнийн өсөлтөнд хяналт тавьж, маргааш өглөөнөөс шалгалт хийнэ.
Өнгөрсөн намар хөл хорионы үеэр бараа бүтээгдэхүүнийн үнийг үндэслэлгүй нэмсэн хэд хэдэн ААН-ийг 20 сая төгрөгөөр торгосон. Мөн албадан гүйцэтгүүлэх арга хэмжээг авдаг бөгөөд энэ удаад ч хуулийн авах арга хэмжээ адилхан гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хэлж байна.
Тэрбээр “Бидэнд аж ахуйн нэгжүүдээ торгоод байх сонирхол алга. Гэхдээ хууль мөрдөж ажиллахгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авахаас өөр арга байхгүй гэдгийг мэдэгдэе" гэжээ.
ШӨХТГ-аас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байгаа үед дараах арга хэмжээ авч ажиллахыг ШААРДАЖ байна.
Үүнд:
1. Бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдлыг хэвийн хангах
2. Бараа бүтээгдэхүүний үнийн түвшнийг тогтвортой байлгах
3. Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх
4. Бараа бүтээгдэхүүний зохиомол хязгаарлалт хийхгүй, хомсдол үүсгэхгүй байх
5. Бараа бүтээгдэхүүнийг дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүнд хэвийн хэмжээнээс хэт их хэмжээгээр болон бөөнөөр худалдаалахгүй байх
6. Үгсэн хуйвалдаж үнэ тогтоохгүй байх”