Монгол улсын засгийн газраас 15 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргаж 300 мянган төгрөгийг олгохоор болсон. Иргэдийн зүгээс тус мөнгийг нийтээрээ зүй зохистой зарцуулах уриалга гарган 15 хоногийн хугацаанд согтууруулах ундааны төрлийн зүйлсийг худалдаалахыг эсэргүүцсэн үзэл бодлоо цахим орчинд нийтээрээ илэрхийлж эхэлжээ. Бэлэн мөнгө тарааснаар архидалт болоод гэр бүлийн хүчирхийлэл ихэснэ гэж үзэж байгаа юм.
Тиймээс согтууруулах ундааг худалдаалахыг эсэргүүцсэн иргэдийн хүсэлтийг Нийслэлийн засаг даргын тамгийн газрын дарга Д.Сумьяабазар хэрхэн шийдвэрлэх бол?
Архигүй гэр бүлд айдас байдаггүй.Айдасгүй гэр бүл аз жаргалаар дүүрэн байдаг.