Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлгийг “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр -4,4 нэмэлт“ төслийн хүрээнд байгуулжээ.
Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг хангаж, дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагууд тэр дундаа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүдийн тус дэмжлэг үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаа билээ.
Үүний тод жишээ нь “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр -4,4 нэмэлт“ (ЭМСХХ-4,4) төсөл нийт 58.9 сая ам.долларын төсөвтэйгээр хэрэгжсэн.
Үүнээс:
14,0 сая нь АХБ-ны буцалтгүй тусламжаар,
38,6 сая доллар нь АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр,
5,86 сая долларыг нь Монгол Улсын Засгийн газар,
0,45 ам сая долларыг ДЭМБ-ын техник туслалцааны санхүүжилтээр хэрэгжүүлсэн билээ.
Энэхүү Жишиг нэгдсэн эмнэлэгт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор 17 чиглэлээр 29 эмч, 10 гаруй чиглэлээр 50 гаруй сувилагчийг сувилахуйн төрөлжсөн мэргэшлээр АШУҮИС болон Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй гэрээ байгуулан сургаж бэлтгэжээ