Улсын онцгой комиссын шийдвэрээр Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах иргэн, аж ахуй нэгж байгууллага тодорхой маршрутын дагуу зорчих QR код олгох, 18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундааны зүйлс, түүгээр үйлчлэхийг хориглох шийдвэр гарсан билээ.
Түүнчлэн тогтоолд хөл хорионы үеэр иргэд оршин суугаа газрын гадна талбайд алхах, дугуй унах нээлттэй ч нэг дор гурваас олон хүн цуглахгүй байхыг үүрэг болгов. Уг асуудлыг нарийвчлан шийдэх үүргийг НОК-д олгосон ба автомашины тэгш сондгойгоор зорчуулах байр суурьтай байгаа аж. НОК энэ асуудлыг эцэслээд, 17:00 цагт мэдээлэл хийх юм.