Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж Монгол Улсын иргэд бүр нэг удаагийн дэмжлэг хэмээн 300 мянган төгрөг олгохоор болсон. Тус шийдвэрийн дагуу өчигдөр 1 сая 196 мянган хүүхдийн данс руу гүйлгээ хийгдсэн бол өнөөдөр 1 сая 651 мянга орчим иргэний гүйлгээг хийхээр бэлтгэж байгаа талаар Сангийн яамнаас мэдээллээ.
Ингэхдээ иргэдийн ebarimt.mn болон ekhalamj.mn-д бүртгэлтэй данс уруу шилжүүлэх юм байна.