Энэ сарын 10-ны байдлаар хүн амын 85 хувьд нь 300 мянган төгрөгийн дэмжлэгийг олгожээ. Тодруулбал, Монгол Улсын 3.373.025 иргэний 2.848.486 хүнд Төрийн сангаас шилжүүлсэн болохыг Сангийн яамнаас мэдээлсэн юм. Гэхдээ арилжааны банкуудын ачааллаас үүдэн мөнгөний гүйлгээ түр саатсан байж болзошгүй гэх тайлбар, мэдээллийг өгөөд байгаа юм. Иймд өнөөдөр /2021.04.12/ Төрийн сангаас 300 мянган хүний дансаар мөнгөн шилжүүлгийг олгох гэнэ.
Монголбанкнаас иргэн бүрт олгох 300 мянган төгрөгийн дэмжлэгтэй холбогдуулан арилжааны банкуудад төрөөс олгож буй мөнгийг үндсэн зээл болон зээлийн хүүнд суутгахгүй байхыг анхааруулж буй. Энэ дагуу арилжааны банкууд нийгмийн хариуцлагын хүрээнд 300 мянган төгрөгийн дэмжлэгийн зээлийн төлбөр болон хүүнд суутгахгүй гэдгээ мэдэгджээ.
- Тэтгэврийн данс
- Халамжийн данс
- Хүүхдийн мөнгө олгох данс
- Төрийн албан хаагчийн данс
- 1072 хувьцааны ногдол ашгийн данс
- Малчны А дансанд бүртгэлтэй данс
- Е-баримт системд бүртгэлтэй дансаар тус тус олгож байгаа.