Хэнтий аймгийн Дадал сум дахь “Дэлүүн болдог” шинэ нисэх буудал барих бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 9-нд эхлүүлжээ.
Энэ ажлыг “Биг Монголиа билдинг” ХХК 2021-2022 онд хийж гүйцэтгэх юм.
Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгох төрийн бодлого шийдвэрт үндэслэн ИНЕГ Дадал сумын нисэх буудлыг шинэчлэн барих төлөвлөлтийг 2016 оноос хийж эхэлсэн юм.
Энэ төлөвлөлт Их Эзэн Чингис хааны түүхт аялал жуулчлалын үндэсний парк байгуулах ажилтай уялдаж, “Дэлүүн болдог” нисэх онгоцны буудал барих хөрөнгийг өнгөрсөн онд шийдэж улмаар 2020 оны намар бүтээн байгуулалтыг эхлүүлэх байсан ч цар тахлын улмаас хойшлоод байсан юм.