2021 оны 04 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Нийслэлийн 9 дүүргийн 171 хороонд НМХГ-ын 359 улсын /ахлах /байцаагч, албан хаагчид хүнсний худалдааны 1944, эмийн сан 22 нийт 1966 газарт хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтаар согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн архи, согтууруулах ундааг лангуу, тавиураас татан авахуулж битүүмжлэл хийлгэн, мэдэгдэл нааж, спиртийн өндөр агууламжтай /18 хувиас/ дээш архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн биелэлтийг хангуулж ажиллаж байна.
Шалгалтын явцад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй зөрчлийг газар дээр нь арилгуулан, захирамж зөрчин үйл ажиллагаа явуулж байсан БЗД-ийн 13 дугаар хороо Номин худалдааны төвийн 1 давхарт байрлах Remax гар утасны дагалдах хэрэгслийн лангуу, 10 дугаар хорооны иргэний дугуй засвар, 5 дугаар хороо иргэн Номинтамирийн ТҮЦ, 13 дугаар хороо Анар жимсний ТҮЦ зэрэг 4 иргэний үйл ажиллагааг зогсоолоо.
Коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр 8 төрлийн зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг гарган цахим сүлжээгээр түгээж, 1944 аж ахуйн нэгж байгууллага, иргэнд зурагт сэрэмжлүүлэг хүргүүлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.